RINCHIN YESUI

COLLECTION

RY

FASHION IS ART

NAADAM

BG3A1500-6 copy

1.“Наадам 2018″ цуглуулга/ Naadam 2018 collection

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, дотоод мөн чанар, хайр энэрэл бүхнийг илэрхийлэн биед эвтэйхэн, тансаг зэрэглэлийн материалаар урласан цөөн тоогоор гарсан цуглуулга.  Монгол хувцасны технологийн дагуу эсгэгдсэн хагас богино пластиктай хүрэм, шүрэн болон саатай торон материалаар хийгдсэн дээлнүүд нь цоо шинэлэг хэв маягийг гаргаж ирснээрээ онцлог болсон юм.
Зураг авалтаа эх орныхоо үзэсгэлэнт байгальд хийсэн нь байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалсан зорилготой билээ. 

LHAMOT

BG3A3765-1a-11

2.“LHAMOT” 2018 september collection

Твийд (нэхмэл ноосон материал) болон торгыг хослуулан Монгол энгэртэй трэнч маркийн цув болон торон материал дээр нэг бүрчлэн гараар хатгаж оёсон шүрэн чимэглэл бүхий дээл зэрэг бүтээгдэхүүнүүд маань цоо шинэлэг хэв маягийг гаргаж ирснээрээ онцлог ба уг загваруудаараа орчин цагийн Монгол эмэгтэйг илэрхийлэхийг хүссэн билээ.

MONGOLITA

BG3A7859-5-8

3.“Наадам 2018″ цуглуулга/ Naadam 2018 collection

Япон үндэсний кимоно хувцасны өргөн бүс болон “Golden chain belt” тасрашгүй үргэлжлэх утга бүхий  Япон улсын оригинал хэвлэлтэй өнгөлөг торгон даавуугаар үндэсний хэв маягийг шингээн, дахин давтагдашгүйгээр урласан нь  уг цуглуулгийн онцлог юм. 

PELLUCID

BG3A1235-Edit-2-5 copy-6

4. Pellucid Naadam 2019 collection 

Цэвэр ариун, тунгалаг гэсэн утга бүхий цагаан өнгө давамгайлсан торон материалаар хийгдсэн бүтээлүүдээр энэ жилийн наадмын өнгө төрхийг тодорхойлов. Бид байгальд ээлтэй, удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьдог тул байгалийн үзэсгэлэнт газруудад зураг авалтуудаа хийхийг эрхэмлэдэг билээ.

THE MAJESTY

DSC00731

5. The Majesty 2019 A/W collection

Tweed ( нэхмэл ноосон материал) болон сайн чанарын Япон торгоор хийсэн хослол, дээлнүүд нь өдөр тутамдаа бөгөөд баяр ёслол, чухал арга хэмжээний өдрүүдэд ч таны эрхэмсэг дотоод мөн чанарыг илэрхийлэхийг  зорьсон бүтээлүүд юм. 

YEIRA

untitled-07502

6. ""YEIRA" COLLECTION

6.Yeira

IKIGAI

0021

7. "IKIGAI RESORT-2020" COLLECTION

7. Ikigai 2020 resort collection 
Сүлжмэл ноосон материалыг торготой хослуулан хийсэн ямар ч цаг үед өмсөж болох хэрэглээ ихтэй байхаар бүтээсэн загварууд. Энэ цаг үед Ковид-19 цар тахал дэлгэрч дэлхий дахиныг цочирдуулж, бид анх удаа цагаан сарын баяраар хатуу хөл хорионд орж хүнд хэцүү байдалтай нүүр туллаа. Уг цуглуулгыг хувцас загвар, оёдлын салбарынхан, хэрэглэгч үйлчлүүлэгч нартаа урам зориг өгөхөөр бүтээсэн билээ. Икигай гэдэг нь “оршин тогтнохын үнэ цэнэ” гэсэн утгатай бөгөөд бидэнд тулгараад буй нөхцөл байдал, амьдралын утга учир мөн чанараа танин, хүчтэй байхыг сануулж байна. 

FREEDOM

1

8. "FREEDOM-2020" S/S COLLECTION

Хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн, юунд ч бууж өгөхгүй дураараа хайрлаж, дураараа өмсөж, гэрэл гэгээ цацруулж сайн сайхныг түгээцгэе! Гэсэн уриалагатай цуглуулга. Уг цуглуулгаараа бид өдөр тутмын европ хувцас руу орж байгаагаа мэдэгдэж байна. Нийгмийн гэрэл гэгээ, бат бөх нөхөрлөл, амжилт, эд баялаг, аз жаргал, өндөр бүтээмжийг бэлгэдэн зөгийн дүрсийг хатгамалаар шигтгэж өгсөн байгаа. 

INNER PEACE

IMG_63255

9. "INNER PEACE-2020" S/S COLLECTION

Таны амар амгаланд зориулсан загварууд. Хэдийгээр дэлхий дахинд цар тахал нүүрлээд байгаа ч Монгол улсын хувьд дотооддоо алдаагүй байна. Бид баяр наадам тэмдэглэж чадахгүй байгаа ч гэсэн Монгол орныхоо үзэсгэлэнт байгалаар чөлөөтэй аялж зугаалах боломжтой байна. Хүн төрлөхтөний сайн сайхны төлөө гэсэн утга агуулж уг цуглуулгандаа хүн төрлөхтөний өмч болох дэлхийн сонгодог бүтээлүүдийг торгон материал дээр хатгамал болон хэвлэмэлээр оруулсан юм. Та аялал зугаалгандаа өмсөхөөс гадна дэлхийн хаана ч ямар ч үйл явдалд өмссөн таныг илэрхийлэхээр төсөөлж бүтээв. 

KIZUNA

logo 1

10. "KIZUNA-2020" S/S COLLECTION

Уг цуглуулга нь жинхэнэ утгаараа трэнч загварыг  Монгол дээлтэй хослуулан гаргасан загварууд юм. Трэнч цувны үүсэл нь өөрөө армийн офицеруудад зориулсан хувцас бөгөөд хүчирхэг эр зоригтой шийдэмгий байдлыг илэрхийлдэг. 

LIGHT AND WARM

_IMG9511

11. "INNER PEACE-2020" S/S COLLECTION

“ХӨНГӨН ДУЛААН”
Бид Монголдоо цоо шинэ технологи бүхий усны хамгаалалттай, бактерийн эсрэг, олон давхаргатай, хялбар арчилгаатай, дулаан хадгалдаг, агаар нэвтрүүлдэг, хэт ягаан туяаны хамгаалалттай гэх зэрэг10 гаруй үзүүлэлттэй материалаар хийсэн куртикны цоо шинэ цуглуулгаа танилцуулж байна. Та тухтай сайхан өвөлжөөрэй.
 

CASHMERE

BLGT

12. "RINCHIN YESUI CASHMERE" F/W COLLECTION

UNIDO-c Монголын хөнгөн үйлдвэрийн судалгаа, шинжилгээний хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан ноос ноолууран бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төсөлд амжилттай оролцож, эхний бүтээгдэхүүнүүдээ танилцуулж байна. Монголдоо анх удаа дөрвөн янзаар өмсөх боломжтой ноолууран малгай болон урт бээлийг цөөн тоогоор үйлдвэрлэв.

MAY-RAH-KEE

EmptyName 9

13. Rinchin Yesui SS22 "Mey-Rah-Kee"

Бид Монголын хувцас загварын салбарт олон зүйл дээр шинэлэг, анхдагч байж чаддагаараа баяртай байдаг. Энэ удаад ч мөн хэв маягаа шингээсэн denim материал бүхий цөөн тоогоор гарсан Mey-Rah-Kee цуглуулгаа танилцуулж байна.

URGAKH NARAN

3C11AAD4-1DF5-4A16-9B4E-E46C7EEEE8DB-1

14. "URGAKH NARAN" S/S COLLECTION

Энэ удаагийн цуглуулга маань үндэсний хэв шинжтэй хувцасыг Монгол ноолууртай хослуулсанаараа онцлог. Монгол хувцас, Монгол ноолуур нь Монгол хүний төгс илэрхийлэл юм. Мөн Монголчуудын нэгэн гайхалтай өв соёл болох зээгт наамалаас санаа аван цуглуулгадаа тусгав. Өдөр тутам болон, баяр ёслол, аялал зугаалга алинд ч зохицох, байгаль дэлхийд ээлтэй уг цуглуулгаа бид сайн сайхан цагийг билэгдэн “Ургах Наран” гэж нэрлэв. Ургах наран бүрээр ухаан нь ургаж, жаргах наран бүрээр сэтгэл тань жаргаж байхыг хүсэн ерөөж байна.

MAY-RAH-KEE

IMG_2669-1

15. RINCHIN YESUI "OFF TO MARS" FALL/WINTER 2022 COLLECTION

Усны хамгаалалттай, бактерийн эсрэг, олон давхаргатай, хялбар арчилгаатай, дулаан хадгалдаг, агаар нэвтрүүлдэг, хэт ягаан туяаны хамгаалалттай гэх зэрэг 10 гаруй материалаар хийсэн цуглуулга. Та дулаахан сайхан өвөлжөөрэй.

“All rights reserved” © 2021. RINCHIN YESUI LLC.

NAADAM COLLECTION

LHAMOT

MONGOLITA

INNER PEACE

LIGHT AND WARM

OFF TO MARS