RINCHIN YESUI

БИДНИЙ ТУХАЙ

RY

FASHION IS ART

БИДНИЙ ТҮҮХ

RY

Ринчин Есүй брэндийг үүсгэн байгуулагч Р. Отгонлхам нь ээжийнхээ үндэсний хувцасыг ганган, хээнцэр маягаар урлаж, эдэлж хэрэглэж байгаагаас нь урам авч сонирхон, өөрийн хүсэл эрмэлзэл, мөрөөдөлдөө хөтлөгдөн энэхүү брэндээ үүсгэн байгуулсан билээ. Үндэсний хувцасны хэв шинжийг орчин үеийн европ хувцасны загвартай хослуулан үндэсний онцлогийг харуулсан шинэлэг соёлыг үүсгэх, өдөр тутмын хэрэглээндээ нэвтрүүлэх, түүнчлэн дэлхийд Монгол хэв шинжтэй хувцасыг таниулан дэлгэрүүлэх зорилготой үйл  ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд улирал бүр шинэ цуглуулгаа танилцуулаж, 1000 гаруй цор ганц бүтээгдэхүүнийг зөвхөн захиалагчид зориулан урласан байна. 

Мөн өнгөрсөн хугацаанд олон улсын хувцас загварын арга хэмжээнд (Япон болон Тайланд улсуудад) тус тус амжилттай оролцож, Английн “Lucile” брэндтэй хамтран эхний загваруудаа Лондон хотод танилцуулж, цаашдаа үргэлжлүүлэн хамтран ажиллахаар төлөвлөж байна. Р.Отгонлхам нь 2020 онд олон улсын “UNIDO” байгууллагын “Ноос ноолууран бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төсөл”-д оролцон, амжилттай суралцаж эхний бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан ба цаашид ноос, ноолууран сүлжмэл хувцасны үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллах, эрэгтэй болон хүүхдийн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн гарган үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж, бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна. Түүнчлэн хог хаягдалгүй брэнд болохыг зорин, материалын өөдсөөр жижиг тор, цүнх гэх зэрэг бүтээгдэхүүн гаргаж байна. “Ринчин Есүй” брэнд нь удаан эдэлгээтэй, байгаль дэлхийд ээлтэй, шудрага хөдөлмөрийн үнэлгээтэй, хүн төвтэй компани байхыг хичээн салбартаа олон ажил санаачлан хийх урам зоригоор дүүрэн ажиллаж байна.  

Эрхэм зорилго

Дэлхийн стандартад нийцсэн оёдлын технологийг Монгол үндэсний хувцасны технологитой хослуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, соёлыг уламжлан үлдээх.

Үнэт зүйлс

Үндэсний онцлогийг хадгалсан шинэлэг соёл, чанартай бүтээгдэхүүн болон аливаад чин сэтгэлээсээ ханддаг, ёс зүйтэй мэргэшсэн ажилтнууд нь бидний үнэт зүйлс юм.

RINCHIN YESUI

БИДНИЙ УРИА

ЧӨЛӨӨТЭЙ СЭТГЭЖ ЧАНАРТАЙ ҮЙЛДЭЦГЭЭЕ!

RINCHIN YESUI
+ 0
COLLECTION
+ 0
PRODUCT

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН СЭТГЭГДЭЛ

Our Recommendations & Reviews

Enkuule

Cool 😎 cultural, stylish ❤️

smiling-brunette-woman-with-crossed-arms-looking-camera-gray_171337-987

Siilen

This is perfect ! I really like it's designs 🤩🤩🤩

72873022_2431737780442801_5240138341986336768_n

Uka

Nice service and Cool design 🥰

Facebook

CLICK HERE TO JUMP OUR FACEBOOK

Instagram

CLICK HERE TO JUMP OUR INSTAGRAM

TWITTER

CLICK HERE TO JUMP OUR TWITTER

YouTube

CLICK HERE TO JUMP OUR YOUTUBE