Ринчин Есүй бол 2016 оны 11 сард үүсгэн байгуулагдсан Монголын загварын брэнд юм. Ринчин Есүй брэнд нь монгол үндэсний хувцасны загварыг сонгодог монгол хээ, орчин үеийн хувцасны чиг хандлагатай хослуулан ажиллаж байна.

Ринчин Есүй нь дотоод мөн чанар,гүн бэлгэ дэмбэрэлийг шингээн урладаг тул та илүү үзэсгэлэнтэй, сэтгэл хангалуунаар мартагдашгүй мөчүүддээ бидэнтэй хамт байх болно.

RY: COUTURE WITH CULTURE

OUR VALUES:

Innovation

Innovation with personality

Uniqueness

Essence with trends

Quality

Products with soul

RY ЛОГО

RY гэсэн үгсийг илэрхийлж буй бөгөөд монголын үндэсний зоосон хээнээс гаргаж авсан.. Зоосон хээ нь дотроо суман хээтэй, суман хээний дотор талд нар, сар, од мичидийг бэлгэдсэн дугуй хээтэй бөгөөд энэ нь энх тайван, аз жаргал, эд баялаг нь өсөн дэвжиж мандан бадрахыг бэлгэддэг..

БРЭНДИЙН НЭР

Ринчин бол үүсгэн байгуулагчийн аавын нэр юм. Энэ нь төвд хэлээр үнэт эрдэнэ гэсэн үг юм. Есүй бол үүсгэн байгуулагчийн өөрийн хоч нэр юм. Энэ нь сүр жавхлантай, төгс төгөлдөр, тэнгэр элч аялгууг илэрхийлдэг.Мөн Есүй нь Их Чингис хааны хатны нэр байв.